Гадаад харилцаа
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийн программыг түр нээжээ
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл энэ сарын 25-наас энэхүү цахим системээр явагдана. Бүртгэлийн програм тухайн өдрийн 9:00 цагт албан ёсоор нээгдэх юм.
Харин бүртгүүлэх хүсэлтэй иргэдэд бүртгэлийн програмтай танилцах, бүртгэлийн туршилт хийх боломжийг олгох үүднээс 23-ны өдөр хүртэл түр хугацаагаар программыг нээсэн гэж Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.