Хууль эрх зүйFocus

243 иргэнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Энэ сарын өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр нийслэл хот болон орон нутгийн 243 иргэнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, гэр бүл, газар, хөдөлмөрийн маргаан  зэрэг төрөл бүрийн сэдвийн хүрээнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.  Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны мэргэшсэн өмгөөлөгч нар 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар зөвлөгөө өгсөн юм.

Ирэх сарын өдөрлөгийг 2022 оны  тавдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version