Уул уурхай

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 бүтээлч ажил хийнэ

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оныг “Их бүтээн байгуулалт”-ын жил болгон зарласантай холбогдуулан үйлдвэрийн газрын хэмжээнд үйлдвэрлэл, техник технологи, нийгмийн харилцааны хүрээнд 100 бүтээлч ажил хийх аян зарлалаа.

Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн бүтээлч санал санаачилгыг өрнүүлэх, бүтээмж, чанар, эдийн засгийн болон нийгмийн үр  өгөөжийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн газрын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах шилдэг бүтээлүүд шалгаруулахад энэхүү аяны зорилго оршиж байгаа юм. Түүнчлэн орчин үеийн техник, технологи, менежмент, зохион бүтээлтийн тэргүүлэгч шийдлийг агуулсан, шинжлэх ухаан, оюуны үнэ цэн шингэсэн биет болон биет бус бүтээлийг бүтээлч ажлаар шалгаруулах ажээ.

Аяны хугацаанд бүтцийн нэгжүүд хоёроос дээш бүтээлч ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан хийнэ. Тус аяны хугацаанд хийгдсэн бүтээлч ажлуудыг шийдлийн шинэлэг байдал, бүтээлийн үнэ цэн, ач холбогдол, эдийн засгийн болон нийгмийн үр өгөөж, дахин давтагдах шинж чанар гэсэн үзүүлэлтээр шалгаруулна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version