Focus

Аялал жуулчлалын салбарынхан туршлага солилцоно

Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг жуулчны үйлчилгээний байгууллагууд, тур операторуудын туршлага солилцох “Аялал жуулчлал – Бизнес хэлцэл” – 2022 B2B арга хэмжээ 4-р сарын 13, 14-ний өдрүүдэд 10:30 – 17:00 цагийн хооронд “Баянгол зочид” буудлын рестораны танхимд болно.

Дэмжигч байгууллагаар: Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Оролцогч байгууллагаар: “Таван богд” групп, “Бишрэлт” зочид буудал, “Гранд Хилл” зочид буудал, “Номадс Хоспиталити” ХХК, “М Жи Си Азиана” ХХК, “Говь” ХК, “Эвсэг” ХХК, “World wine”,“Монголын нууц товчоо” жуулчны бааз, “Говь тур” жуулчны бааз, “Женко тур”, “Тэрэлж Бридж Ресорт”, “The Bull” ресторан, “Little sheep” хот пот олон улсын сүлжээ ресторан гэх мэт жуулчны үйлчилгээний 80 гаруй байгууллага оролцоно.

Зочноор: 200 орчим тур оператор компанийн төлөөллүүд ирж оролцоно. Холбоо барих: 80098480

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version