Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, НИТХ-ын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/23 дугаар, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 7/29 дүгээр, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12/43 дугаар, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 122 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулж, эхлүүлэх дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгох төсөл сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
БАГЦ | БАЙРШИЛ |
1 | Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хороолол ГХГДТБТ-01,02,/2022 багцын “К1”, “Ё1” хэсэгчилсэн талбайн нийт 7.0 га, 116 нэгж талбар |
2 | Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хороолол ГХГДТБТ-03/2022 багцын “З” хэсэгчилсэн талбайн 10.3 га, |
3 | Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хороолол ГХДТ-2019/13 багцын “Л” хэсэгчилсэн талбайн 14.1 га |
4 | Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр ГХГДТБТ-01/2021 багцын 12.7 га |
5 | Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “В” хэсэгчилсэн талбай 2013/02-03В багцын 26.0 га |
6 | Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Г” хэсэгчилсэн талбай 2014/04-01Г багцын нийт 32.8 га |
7 | Нийслэлийн Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бичил 7 дугаар хороолол орчмын 2013/02-05В багцын “В” хэсэгчилсэн талбайн нийт 35,9 га |
Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянга) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.
Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк: УБ.ОСБГазар 100200051029 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, данс, хэсэгчилсэн талбайг тодорхой бичнэ.
Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09.00-10.00 цагийн хооронд Орон сууцны бодлогын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтэст /“Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоотод/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 10:20 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.
ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж, “Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоот,
Утас: 7011-0733 /ажлын цагаар/
Вэб сайт: www.hia.ub.gov.mn
НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫН ГАЗАР