Уул уурхайFocus

Геометаллургийн шинжилгээнд ашиглах төхөөрөмж суурилуулав

Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лабораторийн хамт олон нэгдүгээр улирлын төлөвлөгөөгөө 100-аас дээш хувиар биелүүлж, үйл ажиллагаа нь хэвийн жигд явж байна. Тус лаборатори 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан тоног төхөөрөмжөө авч, угсралт тохируулгын ажил хийжээ.

Энэ ажлын хүрээнд АНУ-ын “Perkin Elmer” фирмд үйлдвэрлэсэн AVIO550 маркийн индукцийн холбоост спектрометр багаж суурилуулав. Дөрөвдүгээр сард үйлдвэрлэлийн хувьд геометаллургийн судалгааны дээжийг тасралтгүй хийх бөгөөд өмнө нь задалсан дээжээс зөвхөн нэг төрлийн элемент тодорхойлдог байжээ.

Уг төхөөрөмжийг суурилуулснаар химийн 31 элементийг зэрэг тодорхойлох давуу талтайг мэргэжлийн хүн онцоллоо. Спектрометр багажийг геометаллургийн судалгааны дээжийг тодорхойлоход ашиглана.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version