“Мөрөөдлөө хадгалъя – 2” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дугаар хагас сарын урамшууллын эзэд тодорлоо
Төрийн банк нь хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аяныг 2022.03.01 – 05.31-ний өдрийг дуустал зарлаад байна.
Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах 500 гаруй салбар нэгжээр явагдаж буй тус аяны 2 дахь хагас сарын 14 хоногийн урамшууллын эздийг 2022.04.04-ний өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулсан. Урамшууллын эздийг Төрийн банкны төв байранд хүлээн авч, урамшууллын бэлгийг гардуулан баяр хүргэлээ.
- 100,000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх даатгалын эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ хотын “11-р хороолол” тооцооны төвийн харилцагч Н.Төгсбаяр;
- 100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ хотын “Мөнгөн Завъяа” тооцооны төвийн харилцагч Д.Оюунцэцэг;
- 100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Дорнод аймгийн “Хэрлэн” тооцооны төвийн харилцагч Ж.Бумтуяа;
- Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Архангай аймгийн “Эрдэнэбулган” тооцооны төвийн харилцагч Г.Дамбийбалжир;
- Bluetooth чихэвчийн эзнээр Төрийн банкны Өвөрхангай аймгийн “Баян-Өндөр” тооцооны төвийн харилцагч Д.Цэрэндолгор;
- Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны УБ хотын “Ялалт” тооцооны төвийн харилцагч Б.Гал-Эрдэнэ;
- Дотоодын аяллын эрхийн эзнээр Төрийн банкны Говь-Алтай аймгийн “Цогт” тооцооны төвийн харилцагч Э.Ананд нар тус тус тодорлоо.
“Мөрөөдлөө Хадгалъя 2” хадгаламжийн урамшуулалт аяны дараагийн урамшууллын эзэд 2022.04.18-ны өдрийн даваа гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодорно.
Төрийн банканд 3 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд 1 сугалааны эрхтэйгээр болон хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхээр “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох боломжтой.
Аяны хугацаанд сугалааны эрхээ Төрийн банкны www.statebank.mn вебсайтын тусгай цэсээр нэвтэрч, өөрийн регистрийн дугаараа оруулан шалгах боломжтой бөгөөд сугалааны мэдээлэл хадгаламжид орлого орсноос хойш 24 цагийн дотор бүртгэгдэх юм.
Хадгаламжийн аянд оролцож буй харилцагчид Турк улсад хосоороо аялах, iPhone 13 гар утас, iPad, 1,0 сая төгрөгийн хадгаламжийн эрх зэрэг супер урамшууллын эзэн болохоос гадна 14 хоног тутамд Монгол орноор аялах, ухаалаг цаг, bluetooth чихэвч, худалдан авалт, карт нээлгэх, хадгаламжийн эрх, даатгалын эрх зэрэг онцгой урамшууллын эзэн болох боломжтой юм. Онцгой урамшууллын эзнийг 14 хоног тутамд Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд харин супер шагналын эздийг 2022 оны 6-р сарын эхний долоо хоногт тодруулна.
Эрхэм Таныг Төрийн банкны хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт нэгдэж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан, өсгөн арвижуулахын зэрэгцээ Турк улсад хосоороо аялах урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны мэдээллийн лавлах 1800-1881 дугаараас лавлаарай.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа