БоловсролFocus

Хүүхдүүдийн хийсэн ханзны зурагт ном гарав

Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд япон хэл сурч буй хүүхдүүдийн зурж дүрсэлсэн ханзны зурагт ном хэвлэгдэн гарлаа. Монголын япон хэлний багш нарын холбооны Ерөнхий боловсролын сургуулийн япон хэлний багш нар санаачлан Япон сангийн дэмжлэгтэйгээр хэвлэгдэн гарсан уг номыг бүтээхэд Монголын 18 сургуулийн багш, сурагчид оролцсон байна.

Шинэ төрлийн коронавирусын нөлөөгөөр танхимаар сурах боломжгүй байсан бөгөөд жил бүр зохион байгуулагддаг “Ханзны наадам” (ханзны тоглоомт уралдаан) цуцлагдсан ч багш нарын халуун хүсэл тэмүүлэл, хүүхэд багачуудын чөлөөт сэтгэлгээ шингэсэн сонирхолтой ном бүтлээ.

Эдгээр номыг япон хэлний сургалт явуулж буй сургуулиуд, боловсролын байгууллагад тараах юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version