Орон нутагFocus

Орхон аймагт “Бизнесээ хөгжүүл” сургалт боллоо

“Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ нь 2019-2022 он дуустал Дани дахь Дани Монголын Нийгэмлэгтэй хамтран “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийг  хэрэгжүүлж байна. Уг төслийг Дани улсын “CISU” буюу “Данийн Иргэний Нийгмийн Байгууллагуудын Холбоо” санхүүжүүлж байгаа юм. Төсөл нь 8 аймгийн 10 сум/ Баянхонгор аймгийн Баянхонгор, Дархан-Уул аймгийн Дархан, Дундговь аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай, Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Орхон аймгийн Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Төв аймгийн Зуунмод,  Өмнөговь аймгийн Даланзадгад/, Нийслэлийн Хан-Уул, Багануур дүүрэгт хэрэгжиж байна.


Орхон аймагт  Мастер багшийн мониторинг бүхий “Бизнесээ хөгжүүл” сургалтад оролцогчид /2022.04.04/

Энэхүү төслийн хүрээнд сонгогдсон сум, дүүргийн ЖДҮ, бизнес эрхлэгчид болон ЖДҮ, бизнес эрхлэхийг зорьж буй хүмүүсийг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага/ОУХБ/-ын “Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл”/БЭБХ/ хөтөлбөрийн сургалтуудад хамруулж, хөгжүүлэх, иргэдэд Хадгаламж, зээлийн бүлэг/ХЗБ/-ийн ач холбогдлыг сурталчлан, ХЗБ-үүд зохион байгуулж, хөгжүүлэх, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын хөгжилд тус нэмэр оруулснаар эдгээр орон нутгуудад нийгмийн баялгийн 80 гаруй хувийг эзэмшин, захиран зарцуулж буй хувийн хэвшилд тулгуурласан хариуцлагатай, тогтвортой нийгэм бүрдэх боломж, нөхцлийг бий болгохыг зорьж байгаа юм.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн онцлог нь бэлтгэгдсэн сургагч багш нарынхаа сургалтын явц, үр дүнд нь Мастер багш мониторинг хийж, сургагч багш нараа хөгжүүлж байдаг аж. Одоогоор “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслөөр ОУХБ-ын БЭБХ хөтөлбөрийн 26 сургагч багш бэлтгэгдэн, төслийн хүрээнд “Бизнесээ эхэл” сургалт 72, “Бизнесээ хөгжүүл” сургалт 38 удаа болж, 1700 шахам ЖДҮ, бизнес эрхлэгчид болон, ЖДҮ, бизнес эрхлэхийг зорьж буй хүмүүсийг сургаад байна. Энэ хүрээнд Орхон аймагт  Мастер багшийн мониторинг бүхий “Бизнесээ хөгжүүл” сургалт боллоо.

Нэмэлтээр мэдээлэл:

“Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төсөл

“Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ нь 2019 оноос 2022 он дуустал хугацаанд  Дани дахь Дани Монголын Нийгэмлэгтэй хамтран “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийг  хэрэгжүүлж байна. Уг төслийг Дани улсын “CISU” буюу “Данийн Иргэний Нийгмийн Байгууллагуудын Холбоо” санхүүжүүлж байгаа юм. Төсөл нь 8 аймгийн 10 сум/ Баянхонгор аймгийн Баянхонгор, Дархан-Уул аймгийн Дархан, Дундговь аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай, Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Орхон аймгийн Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Төв аймгийн Зуунмод,  Өмнөговь аймгийн Даланзадгад/, Нийслэлийн Хан-Уул, Багануур дүүрэгт хэрэгжиж байна.

Энэхүү төслийн хүрээнд сонгогдсон сум, дүүргийн ЖДҮ, бизнес эрхлэгчид болон ЖДҮ, бизнес эрхлэхийг зорьж буй хүмүүсийг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага/ОУХБ/-ын “Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл”/БЭБХ/ хөтөлбөрийн сургалтуудад хамруулж, хөгжүүлэх, иргэдэд Хадгаламж, зээлийн бүлэг/ХЗБ/-ийн ач холбогдлыг сурталчлан, ХЗБ-үүд зохион байгуулж, хөгжүүлэх, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын хөгжилд тус нэмэр оруулснаар эдгээр орон нутгуудад нийгмийн баялгийн 80 гаруй хувийг эзэмшин, захиран зарцуулж буй хувийн хэвшилд тулгуурласан хариуцлагатай, тогтвортой нийгэм бүрдэх боломж, нөхцлийг бий болгохыг зорьж байгаа юм.

“Нийгмийн түншлэлийн сүлжээ”  ТББ

“Нийгмийн Түншлэлийн Сүлжээ” (НТС) ТББ  нь иргэд, бүлэг, хамт олон, орон нутгийн байгууллагуудын  түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.  НТС ТББ нь Дани-Монголын ДаМоСТ –оос хараа хяналтгүй хүүхэд залуучууд болон хүнд амьдралтай өрх гэр бүлд нийгмийн олон талт цогц үйлчилгээ үзүүлж байсан ба  нийгмийн ажилтан бэлтгэх урт болон богино сургалтуудыг 1997 оноос эхлэн явуулж ирсэн. Энэхүү сургалтанд хамрагдаж байсан орон нутгийн нийгмийн ажилтнуудын санаачилгаар НТС ТББ 2004 онд байгуулагдсан. Тус байгууллага нь 2000 гаруй гишүүдтэй, aймаг, нийслэлийн дүүргүүдэд салбартай.

2007 – 2018 оны хооронд  бага орлоготой айл өрх, иргэдийг чадваржуулах, орон нутагт иргэний нийгмийн байгууллагыг бэхжүүлэхэд чиглэсэн төслүүдийг Баянхонгор, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон аймагт, Улаанбаатар хотын Налайх, Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлж,  Хуримтлал, зээлийн 400 орчим бүлгийг   байгуулан ажиллуулсан. Үүний үндсэн дээр 200 гаруй бичил болон жижиг бизнес эрхлэгчид чадваржиж, патент, зөвшөөрөлтэй  компани, хоршоодыг байгуулсан. НТС нь байгуулагдсан цагаасаа эхлэн Данийн Олон Улсын Хөгжлийн Байгууллага (ДАНИДА)-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Дани улс дахь Дани-Монголын Нийгэмлэгтэй хамтран ажиллаж ирсэн.

НТС ТББ нь олон улсын арга зүйгээр Орон нутгийн бизнес хөгжлийн бүлгүүд байгуулсаар ирсэн. 

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл” хөтөлбөр

 “Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл” хөтөлбөр нь 100 гаруй оронд нэвтэрч, 25 сая гаруй хүнд бизнес эрхэлж эхлэх болон бизнесээ ашиг орлого сайтай, тогтвортой хөтлөн явуулах дадлага чадвар олгон хөгжүүлсэн байдаг. Манай оронд 2004 оноос нэвтэрч, 2022 оны 4 дүгээр сарын эхний байдлаар “Бизнесээ эхэл” сургалтаар 33 мянга гаруй хүн, “Бизнесээ хөгжүүл” сургалтаар 6700 гаруй хүн тус тус сурсан нь бизнес эрхлэхийг зорьсон хүмүүсийн 20 хувь, жижиг, дунд үйлдвэр/ЖДҮ/, бизнес эрхлэгчдийн 10 хүрэхгүй хувь болж байна.

“Бизнесээ эхэл” сургалт ЖДҮ, бизнес эрхлэхэд шаардлагатай суурь мэдлэгийг олгохын зэрэгцээ бизнес төсөл, Техник-эдийн засгийн үндэслэлээ бие дааж боловсруулах дадлага чадвар олгодог. Тэгснээрээ төрөөс болон хандивлагчдын төсөл, хөтөлбөрүүдээс үзүүлж байгаа дэмжлэг, тусламж, банкны зээл, зээлийн батлан даалт, тоног төхөөрөмжийн лизинг, татварын хөнгөлөлт зэрэгт хамрагдах боломжийг ЖДҮ, бизнес эрхлэгчдэд нээж өгдөг.

“Бизнесээ хөгжүүл” сургалт нь бизнес эрхлэхийн тулд зайлшгүй эзэмшсэн байвал зохих бизнесийн удирдлагын үндсэн 7 дадлага чадвар, тухайлбал, Маркетинг, Худалдан авалт, Бараа материалын нөөцийн хяналт, Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний өөрийн өртгийн тооцоолол, Санхүүгийн бүртгэл, Санхүүгийн төлөвлөлт, Хүний нөөцийн менежментийн дадлага чадварыг иж бүрнээр нь олгодог. Энэ сургалтанд суралцсанаар ЖДҮ, бизнес эрхлэгчид зах зээлийн өрсөлдөөнт нөхцөлд аливаа эрсдлээс сэргийлэн хамгаалж,  ашиг орлоготой бизнесийг, тогтвортой эрхлэх боломжтой болдог.

Монгол Улс  “Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн 621 сургагч багш, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 1 Мастер багштай. Хөтөлбөрийн багш нар 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд харьцангуй жигд тархан байрлаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан, Сум хөгжүүлэх сангууд болон Монгол улсад хандивлагч орон, олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүдийн хөнгөлөлттэй зээл, тусламжид хамрагдах хүсэл, сонирхолтой ЖДҮ, бизнес эрхлэгчдийг сургаж, бэлтгэх, нийт ЖДҮ, бизнес эрхлэгчдэд бизнесийн удирдлагын дадлага чадварыг иж бүрнээр нь олгож, эзэмшүүлэн хөгжүүлэх замаар тэдний ашиг орлоготой бизнесийг тогтвортой эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлж иржээ.

Хуримтлал, зээлийн бүлгүүд

Орон нутгийн бизнес хөгжлийн бүлгүүд  буюу хуримтлал зээлийн бүлгийн гол зорилго нь иргэдийг  хуримтлалтай болгох, бизнес эрхлэх мэдлэг чадвар олгох, хамт олон, бүлгээр хамтран ажиллахын давуу талыг хэрэгжүүлэхэд оршино. Бүлгийн гишүүд  итгэлцлийн  бага хүүтэй   зээлийг бүлгээсээ авч ажиллаад амжилт гаргасан тохиолдолд цаашид бизнесээ өргөжүүлэхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан, Сум хөгжүүлэх сангууд болон бусад санхүүгийн эх үүсвэрээс  бага хүүтэй зээл, бусад төрлийн үйлчилгээнд хөнгөлттэй нөхцөлөөр хамрагдах боломжтой.  ОНББ нь бизнес эрхэлж эхлэх, бизнесээ хөгжүүлэх боломжийг бий болгох тогтолцоо юм. Дэлхий дээр 1 сая гаруй хуримтлал зээлийн бүлгүүдэд ойролцоогоор 20-30 сая хүмүүс нэгдэж, 1,2 тэрбум ам.долларын хуримтлалыг бий болгожээ. Хуримтлал зээлийн бүлгийн ач холбогдол, үр дүнг олон улсад  өндөрөөр үнэлдэг.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version