WorldОнцлох

Унгарын Парламентийн сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх барьж буй Фидес нам ялалт байгууллаа

Унгар Улсын Төрийн эрх барих байгууллага болох Парламентийн сонгууль өнгөрөгч ням гараг буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болж өнгөрлөө. Олон намын тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойшхи ес дэх удаагийн сонгуульд гурван эвсэл, 10 нам, 34 бие даагч, нийт 664 нэр дэвшигч 199 суудлын төлөө өрсөлдсөн юм.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх барьж буй Фидес нам 71 хувь буюу нийт сонгогчдын гуравны хоёр хувийн санал авч, ялалт байгууллаа. Энэ тухай тав дахь удаагаа төрийн эрх барих болж байгаа Ерөнхий сайд Виктор Орбан дэмжигчдийнхээ өмнө “Бид том ялалт байгууллаа. Урагшаа, Унгар” хэмээн индэрээс хэлэв. Ерөнхий сайд Виктор Орбаны тухай товчхон танилцуулбал:

Нас: 59

Гэр бүл: Эхнэр, 5 хүүхэд

Мэргэжил, боловсролын зэрэг: Хуульч, доктор

Улс төрд орсон он, замнал: 1988 оноос хойш 34 жил

Парламентад сонгогдсон он: 1992 оноос хойш

Төр барьсан туршлага: 16 жил

Хобби: Хөлбөмбөг

Эх сурвалж: www.magyarnemzet.hu

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version