БоловсролОнцлох

29 дүгээр сургууль дээр “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29 дүгээр сургууль дээр өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуульд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс ирсэн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 200 гаруй хүүхэд суралцдаг аж.

Хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд дотуур байранд байрладаг бөгөөд сурагчдын амралтыг угтан энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан аж. Тодруулбал, хөдөө орон нутгаас ирсэн хүүхдээ авахаар ирсэн эцэг эхчүүд энэхүү өдөрлөгт оролцож, хүүхдийнхээ сурах орчинтой танилцаж, хоолны чанар орцыг амталж мэлдэрч, сурсан мэдсэн ур чадвар болон мэдлэг нь ямар түвшинд байгааг мэдэх боломж олгосон аж.

1 / 12

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version