Эдийн засагFocus

42 ХК-ийн 513,081 ширхэг хувьцааг 197.4 сая төгрөгөөр арилжив

Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 42 ХК-ийн 513,081 ширхэг хувьцааг 197.4 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 23 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр “Бөөний худалдаа” (BHL+15.00%), “Баянгол зочид буудал” (BNG+14.81%) болон “Шарын гол” (SHG +10.97%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин  “Монгол шевро” (MVO-14.68%), “Оллоо” (OLL-13.64%) болон “Монгол Базальт” (MBW-7.56%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 131,253 ширхэг нэгж эрхийг 29.5 сая төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 24 ширхэг үнэт цаасыг 2.3 сая төгрөгөөр арилжсан бол багцын арилжаанд  567,558 ширхэг үнэт цаасыг 872.1 сая төгрөгөөр тус тус арилжив. ТOП-20 индекс  -0.3 хувиар буурч, 38,402.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,397,928,951,880 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version