Эдийн засагОнцлох

Гялс банкны үйлчилгээгээр өөрийн дансны болон бусад нэмэлт мэдээллийг авах, гүйлгээ хийх боломжтой

Та Гялс банкны үйлчилгээгээр өөрийн дансны болон бусад нэмэлт мэдээллийг авах, гүйлгээ хийх боломжтой. Үүнд:

  • Дансны жагсаалт
  • Дансны үлдэгдэл шалгах, харах
  • Дансны хуулга авах
  • Дотоодын болон ОУ-н гүйлгээ хийх 
  • Цахим төгрөг (АТМ-ээс картгүйгээр бэлэн мөнгө авах) үйлчилгээний гуйвуулгын код авах;
  • Орон сууцны төлбөр төлөх, мэдээлэл авах /контор, кабел, СӨХ г.м/
  • Ханшийн мэдээ
  • Бүх төрлийн төлбөрийн гүйлгээ 
  • Онлайн зээл авах
  • Сургалтын төлбөр төлөх 
  • Нийгмийн даатгал, татвар, торгууль төлөх 
  • Шинээр карт захиалах, нээх, хаах 
  • Qpay үйлчилгээг ашиглан гүйлгээ хийх 
  • Хувийн дугаар болон Мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх 
  • Шинээр данс нээх болон банкны бусад бүх төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой үйлчилгээ юм. 

Бүтээгдэхүүний нөхцөл

Төрийн Банкны дурын салбарт Гялс банк үйлчилгээний эрх нээлгэж үйлчилгээг ашиглах ба та аль ч үүрэн телефоны операторын хэрэглэгч байж болно.

Ашиглах заавар:

Та Гялс банк үйлчилгээний ашиглах зааврыг энд-ээс авна уу.

 Жич: Харилцагчийн тусгай дугаар руу мессеж илгээх болон банкнаас хариу хүлээн авахад оператор компанийн мессежний төлбөр харилцагчийн гар утасны нэгжээс хасагдана.

Анхааруулга:

  • Дансныхаа нууцлалыг хангахын тулд гар утсаа зөвхөн өөрөө хэрэглээрэй. (Хэрэв таны гар утас илгээсэн мессежээ хадгалдаг тохиргоотой бол тусгай дугаарт илгээсэн мессежийг тухай бүрд устгах)
  • Та өөрийн нэр дээрх бүх дансны үлдэгдлээ шалгах боломжтой.
  • Харилцагч гар утсаа гээсэн эсвэл утасны дугаараа сольсон бол төрийн банкны дурын салбарт яаралтай мэдэгдэх эсвэл 1800-1881 лавлах утас руу холбогдох үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдээлээгүйгээс үүдэн гарах аливаа гомдлыг банк хариуцахгүй болохыг анхаарна уу!
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version