Орон нутагFocus

“Нэг вагон замаас гарахыг осол гэж нэрлэдэггүй”

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд өнөөдөр /2022.03.28/ өглөө “осол” гарсан байна. Тодруулбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөө орчимд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ийн эзэмшлийн хоёр вагон өртөөний бүсэд тээвэрлэлт хийх явцдаа унаж, осол гарчээ. Яг одоо хэргийн газар дээр цагдаа нар ажиллаж байгаа аж. Харин тээврийн прокурорын алба хаагчид яаралтай томилолт авч, хэргийн газар руу хөдөлсөн байна. Учир нь Төмөр замын тээврийн тухай хуулийн дагуу цагдаа, прокурор, тагнуулын байгууллагын алба хаагчид ослын газарт ажиллах үүрэгтэй юм.

Тэгвэл Зүүнбаян-Тавантолгой төмөр замын Цогтцэций өртөөнд сэлгээний ажлын үед хоосон вагон түрж явахад суман шилжүүлэг дээр нэг вагон замаас гарсан талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн “Аж ахуйн ажил хийж байсан вагон замаас гарсан учир яаралтай арга хэмжээ авч, шуурхай бүлэг гарсан. Газар дээр нь сэргээн засварлах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн 14:00 цагт хэвийн болно. Хохирлын хэмжээ одоогоор тогтоогдохгүй. 7-14 хоногт судлаад ямар хэмжээний хохирол бий болсон бэ гэдгийг албан ёсоор мэдээлнэ. Хүнд гэж хэлэхээр хохирол үүсээгүй. Комисс ажиллаж байгаа учраас шалтгаан тодорхойгүй байна” гэлээ. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд “Өчигдөр Тавантолгой төмөр замын Цогтцэций өртөөнд сэлгээний буюу аж ахуйн ажил хийж байсан галт тэрэгнээс нэг вагоны хоёр дугуй замаас гарсан байна. 2017, 2018 онд гарч байсан ослын зургийг байршуулсан нь ташаа мэдээлэл гэдгийг хэлье. Одоогийн байдлаар Улаанбаатар төмөр зам болон Монголын төмөр замын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа. Төмөр замын хэллэгээр нэг вагон замаас гарахыг осол гэж нэрлэдэггүй бөгөөд гологдол гэдэг” гэв. 

ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “Гуравдугаар сарын 25-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас анхны гал тэргийг явуулсан. Өртөөний тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Эхний галт тэрэг Толгойт өртөөнд амжилттай ирсэн. Эхний 22 вагоныг буулгасан бөгөөд амралтын өдөр таарсан учир үлдсэнийг нь бүрэн буулгахаар ажиллаж байна” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version