Байгаль орчинFocus
ОСНААУГ-аас “Усаа хэмнэе!“ аянд нэгдэхийг уриаллаа
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Усаа хэмнэе” аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон 19 салбар төвүүдийн ажилтнууд Эх Дэлхийгээ Хайрлаж “Усаа хэмнэе!” аянд нэгдэхийг уриалж байна.
Мөн аяны хүрээнд Техникийн хонгилд /подваль/ үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл гэрээний дагуу байгаа эсэх, усны тоолуурын баталгаажилт, усны алдагдал, зүй бус хэрэглээнд хяналт тавих, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, зөвлөмж өгч ажилласан байна.