Шинэ мэдээ

Нэгдсэн өдөрлөгт 10120 гаруй иргэнийг хамруулав

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай” 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, мэдээлэл олон нийтэд олгох зорилгоор есөн дүүргийн нутаг дэвсгэрт нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа.

 Өдөрлөгийн арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн нийт 202 алба хаагч, тусгай зориулалтын 30 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Алба хаагчид газар хөдлөлтийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг 10120 гаруй иргэнд хүргэж, сэрэмжлүүлэг мэдээлэл өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version