Орон нутагFocus

Казах иргэдийнхээ Наурызын баярт оролцов

Энэ өдөр эх орныхоо өнцөг булан бүрт суугаа казах иргэд хаврын баяр буюу Наурызын баяраа тэмдэглэж байна. УИХ-ын гишүүн Н.Энхболд Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумдад ажиллах үеэрээ казах иргэдийнхээ наурызын баярт оролцож баяр хүргэв. Мөн казах иргэд баярынхаа өдөр амжилт бүтээлээ өндрөөр үнэлүүлж, шагнал гардлаа.

Ажилч хичээнгүй, тууштай казах иргэд хэдий баярын өдөр ч гэлээ УИХ-ын гишүүнтэй уулзсаных  малчдад олгож буй нэмэгдэл, нөхөн олговор, дэмжлэгт хэрхэн хамрагдах, хоршоо байгуулаад ажиллавал ямар дэмжлэг байгааг ихэд асууж байв. Бидний итгэлийг хүлээж сонгогдсон Н.Энхболд гишүүн минь дэмжээрэй, бид хоршоо байгуулан ажиллая, эрх зүйн орчин, төрөөс үзүүлэх нэмэгдэлийг олгуулах тал дээр анхаарч өгөөрэй гэж байв.

Орон нутагт ажиллахад иргэд, малчид ганцаараа тооны хойноос хөөцөлдөх хэцүү харин хоршиж нийлээд ажиллавал чанар, ашиг орлого нэмэгдээд тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ. Хөдөө аж ахуйн салбар чанарт анхаардаг болсон гэдгийг Н.Энхболд гишүүн хэлж байлаа.

1 / 8

Дашрамд дуулгахад, Наурыз баяр өдөр шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-нд тохиодог бөгөөд Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг билээ. Казах түмэн өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учран золгосны баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдог. Шинэ өдөр эхэлж байна гэж үзэх тул “Шинэ он”-ы буюу хаврын баяр гэдэг.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version