БоловсролFocus

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг сонсогч Б.Марал-Эрдэнэ хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагналыг ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч Б.Марал-Эрдэнэ хүртлээ. Тус шагнал нь энэ жил анх удаагаа олгогдож байгаагаараа онцлог.

Тэрбээр 2018 оноос хойш  Онцгой байдлын сургуульд “Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба” мэргэжлээр суралцаж байгаа төгсөх курсийн сонсогч юм. Улсын болоод сургуулийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны болон спортын уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог.

Тухайлбал, 2020 онд ДХИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн “Оюунлаг сонсогч”-оор шалгарсан бол 2021 онд “Онцгой байдлын сургуулийн тэргүүний сонсогч”-оор шалгаран Хурандаа Т.Лхамжав сангийн нэрэмжит шагнал, Хууль зүй Дотоод хэргийн сайдын нэрэмжит Шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах математик загвар” сэдвээр  төсөл бичин амжилттай оролцож, хамтран ажиллах санал хүлээн авсан байна.

Мөн тэрбээр шатар, сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй сонсогчдын нэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version