Гадаад харилцааFocus

Францын соёлын өдөрлөг энэ сарын 27-нд болно

Монгол-Францын төвөөс Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Франц хэлтэй орнуудын “Нээлттэй хаалганы өдөр” буюу Францын соёлын өдрийг энэ сарын 27-нд зохион байгуулахаар болжээ. 

Өдөрлөгт франц хэлтэй орнууд өөрийн улсын соёл уламжлал, хэв маяг, үндэсний хоол, хүнсний дээж амталгаа, бараа бүтээгдэхүүний худалдааг зохион байгуулахаас гадна урлагийн тоглолт үзүүлэх аж. Тухайлбал, “Монгол дахь франц үгс” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, Франц хэлтэй орнуудын кино наадам, явган аялал, “Алтан өд” франц хэлний олон улсын олимпиад болох юм байна. 

Өдөрлөгийн хөтөлбөр Нийслэлийн аялал жуулчлалын газар

Түүнчлэн  УДБЭТ-т алдарт “Кармен” дуурь тоглогдох бөгөөд уг дуурийг Улаанбаатар хотын томоохон дэлгэцүүдээр шууд дамжуулан үзүүлнэ. Мөн “Тэнгис” кино театрт франц хэлтэн орнуудын кино наадам болно хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version