СурвалжлагаЭдийн засагFocus

Монголбанк: “Мөнгөн тэмдэгтийн танхим”

2004 онд Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 80 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан Эрдэнэсийн санд хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг дэглэн олон нийтэд нээлттэйгээр үзүүлэн, таниулах зорилгоор “ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ҮЗМЭР”-ийг байгуулсан.

2021 онд тус Эрдэнэсийн сангийн дэргэдэх “Мөнгөн тэмдэгтийн танхим”-ыг шинээр дэглэн, үйл ажиллагааг эхлүүлээд байна. Тус танхимд Эрдэнэсийн санд хадгалагдаж буй эртний зоос, Монгол Улсад төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоосоор дамжуулан Монгол улсын төлбөрийн хэрэгслийн хөгжлийн түүхийг харуулах, мөн Монголбанкны үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үүднээс сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох VR, АR программ хангамжийн тусламжтайгаар мэдээллийг илүү сонирхолтой байдлаар хүргэж байгаа аж.

1 / 22

Эрдэнэсийн сангийн үзмэр болон Мөнгөн тэмдэгтийн танхимд зочлохдоо 1-ээс доошгүй өдрийн өмнө захиалгын хүсэлтээ гаргасан байх ба 1 удаадаа 15-20 үзэгчийг хүлээн авдаг аж. Хэрэв та үзэж сонирхохыг хүсвэл ЭНД ДАРЖ хүсэлт гаргах боломжтой юм байна.

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version