НийгэмОнцлох

Хаягийн нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлыг танилцуулав

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Монгол Улсын Засгийн газрын 15 дугаар хуралдаанд /2022.03.09/ Хаягийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд нэвтрүүлэх тухай ажлын явцыг танилцуулсан байна. 21 аймаг, 330 сумын хэмжээнд 1:100000 масштабтай газар усны нэрийн тоон зургийн 258,650 газар, усны нэрийг ашиглан 203,525 өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн газрын нэгж талбарт, хот, суурин газрын 640,000 нэгж талбар, 364, 919 барилга болон нийслэлийн хэмжээнд 439,701 нэгж талбар, 324,969 барилгын орц гарцыг тус тус тодорхойлж хаягийг шинэчилжээ.

Цаашид газар, үл хөдлөх, эд хөрөнгөнд хаягийг автоматаар олгох, баталгаажуулах боломжтой олон улсын жишигт нийцсэн системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Хаягийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлснээр хаяг олгож буй субъектийг тодорхой болгож хаягийг нэгдсэн стандартын дагуу олгох, цагдаа, түргэн тусламж, онцгой байдал, шуудан, харилцаа холбоо гэх мэт төрийн болон бусад аж ахуйн нэгж байгууллагууд ашиглах мөн замчлах системийг хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн дараагийн хуралдаанаар Хаягийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг өргөн барих асуудлыг Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт тус тус үүрэг болгожээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version