НийслэлFocus

22 байршилд авто зам, замын байгууламж барина

Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж,  1891.2 метр урт гүүр,  80850 м2 явган зам, 14.35  км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Эдгээр замыг хаана, хэрхэн барих талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр, тус газрын Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Анхбаяр, Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газрын Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Н.Сугар нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 1-ний дотор хангах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Энэ дагуу 2022 онд барьж байгуулах авто зам, замын байгууламжийн ажлуудын бэлтгэлийг хангаж, эхнээсээ тендер зарлахад бэлэн болоод байна.

Урьд өмнөх жилүүдэд дөрөвдүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалтын ажил энэ онд гуравдугаар сарын эхнээс эрчимжлээ. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байх хугацаанд тендер зарлах, бичиг цаасны ажлаа гүйцэлдүүлэх зэргээр хугацаа алддаг байсан.  Энэхүү алдааг энэ жил давтахгүйн тулд бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг гуравдугаар сардаа багтаан хийж дуусгасан байна.

Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын  хөрөнгө оруулалт, төлөвлөгөө  нь батлагдсан  бөгөөд шинэ бүтээн байгуулалтын 11.47 км нь гол зам, гудамжнуудад тавигдах бол 15.48 км нь туслах замд хийх бүтээн байгуулалт юм.  Эдгээр 22 байршлаас 19 байршлынх нь тендер зарлагдаад байна.

Хаана ямар зам, замын байгууламж барих талаарх мэдээллийг хүргэе.

  1. Наадамчдын /Яармагийн гүүрнээс баруун тийш “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх/ авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам
  1. Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол
  1. Толгойтын авто замыг Ард Аюушийнөргөн чөлөөтэй холбох авто зам, Ард Аюушийн өргөн чөлөөнийолон түвшний огтлолцол
  1. Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто зам, гүүрний угсралтын ажил
  1. Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлт
  1. Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм трейд” ХХК хүртэлх “Таван толгой түлш” ХХКийн зүүн талаар шинээр тавих авто зам
  1. Баянголын авто замын баруун талаас 22ын товчооны баруун талын гарц хүртэлх авто зам
  2. Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр тавих авто зам, гүүр
  1. Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжны дагуу шинээр барих болон шинэчлэх авто зам
  1. Нэгдүгээр хорооллын арын холбоос зам гүүр
  1. Цагаан байрны хойд уулзвараас далан дагаад Хүчит шонхор захын уулзвар хүртэлх авто зам
  1. Ахмадын хорооллын зүүн талаарх далан дагасан авто зам
  1. Улаанхуарангийн гудамжнаас 68 дугаар сургуулийн баруун талаар Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох гудамж, зам
  1. Дунд голын арын буюу Алтай хотхоны урдталын авто зам
  1. Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам
  1. Эрдэнийн төгөл хотхоны баруун талаас Хүннү хороолол хүртэлх авто зам
  1. Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх авто зам
  1. Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн баруун талаар Туул гол гудамжийг Б.Шаравын гудамжтай холбох авто зам
  1. Нарны гүүрний баруун тал Дэма эмнэлгийн хойд талд хийгдэх авто зам
  1. Алтай хотхоны баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто зам хүртэлх авто зам
  1. Хархорин захын баруун талаар шинээр баригдах авто зам
  1. Баянмонголын нүхэн гарцнаас Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэлх төмөр зам дагасан авто зам

Дээрх 22 байршилд авто зам, замын байгууламж барьснаар гол замууд дахь хөдөлгөөний эрчим дараах байдлаар буурна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version