Эдийн засагFocus

38 ХК-ийн 11,906,136 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 16,572,600,876 төгрөгийн үнийн дүн бүхий 11,906,136 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Гутал” ХК (GTL +10.41%), “Ремикон” ХК (RMC +9.09%) болон “Гурил тэжээл Булган” ХК (GTJ +8.40%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Өндөрхаан” ХК (ONH -14.97%), “Женко тур бюро” ХК (JTB -4.41%) болон “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК (CUMN -4.26%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 40,672 ширхэг нэгж эрхийг 22,529,975 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар төгрөгийн 270 ширхэг бондыг 26,770,000 төгрөгөөр, долларын 10 ширхэг бондыг 980 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

Багцын арилжаагаар “АПУ” ХК-ийн нийт 11,200,000 ширхэг хувьцааг 16,240,000,000 төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.69% хувиар өсч, 38,773.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,481,092,888,188 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version