Эдийн засагFocus

Б.Баярдаваа: Эдийн засаг сэргэлтийн үе шатан дээр байна

Монголбанкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Цар тахлаас улбаатай 2020 онд хэд хэдэн нөхцөл байдал үүссэн. Мөн 2021 оны гуравдугаар сараас Хятад улс хилийн чанга дэглэмийг авч, хэрэгжүүлсэн нь Монгол Улсын экспортыг доголдуулж, тасалдсан. Тухайн үед төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, тээврийн саатал үүсэх сувгаар эдийн засагт хямрал үүсч болзошгүй гэж тооцоолж байсан. Хамгийн төвөгтэй нөхцөл байдал нь хатуу хөл хорио тогтоох эсвэл эдийн засаг хямрах байдал гарч байв.

2020 онд улсын эдийн засаг зургаан хувийн өсөлттэй байх болов уу гэсэн төсөөлөлтэй байсан ч 1.4 хувьтай байгаа нь хүлээлтээс доогуур байгаа юм. Үүнд, цар тахлын нөхцөл байдлаас хойш хөдөлгөөнт байдлын индексээр 2021 оны нэг, хоёрдугаар улиралд хөл хориотой байсан тул гуравдугаар улирлаас эдийн засгийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж 5.3 хувиар нэмэгдсэн. Эдийн засгийн нөхцөл байдлыг цар тахлын нөхцөл байдалтай харьцуулахад сэргэлтийн үе шатан дээр байгаа нь харагдаж байгаа юм. 2019 онд 5.5 хувиар өсч байсан эдийн засаг 2020 онд 4.4 хувиар агшиж, 2021 онд 1.4 хувиар өссөн бол 2022 онд 5.1 хувиар өсөх төлөвтэй байна” гэв.

Мэдээллийн үеэр Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа Монгол Улсын эдийн засгийн цаг үеийн байдал, эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлс, авч хэрэгжүүлж буй болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай мэдээлэл хийсэн юм. Түүний хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version