Мод утаагүй түлш шиг тусгай хэрэглээ биш болохоор хэсэг хүмүүс утаагүй орчинд модыг хэрэглэхийг зөвлөдөггүй. Гэхдээ утааны эсрэг хууль хэрэгжүүлж байгаа бүсэд DEFRA батламжтай зууханд 1 жил хүртэлх сайтар хатаасан модыг түлэхийг зөвшөөрдөг.
Үүний зэрэгцээ зуухны гар тохиргоотой шүүлтүүр суурилуулах нь дэвшилттэй болохыг DEFRA’s website -аас харж болно. Хэрэглэгчдийн дийлэнх нь шахмал модон түлшийг хэрэглэх дуртай байгаа гэнэ.Хатаасан мод агаар бохирдуулахгүй чухал түлш юм. Монголчууд нойтон мод шууд түлэх юм уу, өвлийн хүйтэнд хөлдүү нойтон мод шууд түлж байгаагаас галлаад эхний 20 минутанд ноцож, утаа их гаргадаг байна. Өөрөөр хэлбэл сайтар хатаасан мод нь модон дахь усыг шатаах гэж урвалд орохгүй гэсэн үг. Улирлын чанартай мод ихэвчлэн 20 хувь л хатсан байдаг байна. Шахмал модон түлш 4-10% чийглэгтэй байдаг тул тэр хэрээрээ утаа багасч, шингэрдэг. 2021 онд Англид нойтон мод түлэхийг хуулиар хоригложээ.
- Модон шахмал хуурай бас нягтрал ихтэй тул энгийн модноос илүү илчлэгтэй.
- Агаарын бохирдол багатайн дээр хэрэглэхэд амар. Нэг хэмжээстэй болохоор хурааж хадгалалах, тээвэрлэхэд хялбар, зай бага эзлэнэ. Өрөө тасалгаа, гэр сууцанд хураахад цэвэр.
- Шахмал түлшнүүд байгалийн түүхий түлшнүүдтэй үнэ өртөг ижил. Ихэнх хүмүүс шахмал түлш энгийн түлшнээс үнэтэй гэж боддог нь эндүүрэл юм.
- Шахмал түлшийг дахин боловсруулж, үртэс зэрэг хог хаягдлыг ашигласан байдгаараа байльд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй.
- Тусгай хэрэгцээ буюу замин зуух, амралт аялал зэрэгтмодон шахмалаас илүү төгс түлш байхгүй. Удаан шататлттай модны нийлүүлэлт тэр бүр түгээмэл байх боломжгүй бөгөөд Англи зэрэг орнууд модон шахмалыг сонгож, энэ хэрэглээ улам өргөжих хандлагатай байна.
Хамгийн эрэлттэй модон шахмал түлшнээс сонирхуулья
Жижиг, дунд хэмжээний зууханд тохиромжтой өндөр үнэлгээтэй модон шахмалууд
Орчуулсан: Б.Наранцэцэг