Экспортыг дэмжих төсөлд хамрагдах ААН-д тавигдах шаардлага
1. 12 ба түүнээс дээш сар үйл ажиллагаа явуулсан байх;
2. Жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш байх;
3. ХХААХҮЯ-ны тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
4. Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг, дийлэнх хувийг хувийн хэвшил эзэмшдэг хуулийн этгээд байх;
5. Улс төрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчгүй байх;
КЛАСТЕРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Кластерын толгой болон гишүүн аж ахуйн
2. Кластерын хувьд гишүүн байгууллагуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан байх;
• Кластерын толгой болон гишүүн байгууллагын гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нар гэр бүлийн холбоо хамааралгүй байх.
САНХҮҮЖИЛТИЙН НӨХЦӨЛ
- Санхүүжилтийн хэмжээ: Аж ахуйн нэгж 20-300 сая хүртэлх төгрөг (зөвшөөрөгдсөн зардлын 50 хувь хүртэл)
- Кластер бүхий аж ахуйн нэгжүүд 50-500 сая хүртэлх төгрөг (зөвшөөрөгдсөн зардлын 50 хувь хүртэл)
- Санхүүжилтийн хүү: Хүү байхгүй буюу буцалтгүй тусламж
- Санхүүжилтийн хугацаа: Гэрээ байгуулсны дараа 9 сарын дотор төслөө хэрэгжүүлэх
- Санхүүжилтийн шимтгэл: Шимтгэл байхгүй буюу нэмэлт зардалгүй
- Санхүүжилт хийх төрөл: Нөхөн төлбөр хэлбэрээр
САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЗАРДЛЫН ЖАГСААЛТ
• Экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд зориулан худалдан авч буй техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт (хуучин тоног төхөөрөмж биш байх):
o Тоног төхөөрөмжийн сонголт хийхэд шаардагдах нарийвчилсан судалгаа;
o Тоног төхөөрөмжийн худалдан авалт, тээвэр болон даатгал;
o Тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт.
• Экспортын зах зээлд зориулсан маркетинг, түгээлт, цахим болон гадаад худалдааны чадавхыг нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээ:
o Гадаад худалдааны ур чадвар дээшлүүлэх сургалт;
o Бизнесийн менежментийн сургалт;
o Экспорт хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалт болон зөвлөх үйлчилгээ;
o Бүтээгдэхүүний загвар гаргах хөгжүүлэх үйлчилгээ;
o Үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдүүлэх үйл ажиллагаа;
o Олон улсын зах зээлийн судалгаа шинжилгээ;
o Олон улсын маркетингийн үйл ажиллагаа, борлуулалтын идэвхжүүлэлт, тэдгээртэй холбоотой материал, контент бэлтгэх;
o Бизнес, санхүүгийн менежменттэй холбоотой мэдээлэл технологийн систем хөгжүүлэлт, суурилуулалт, түүнтэй холбоотой сургалт;
o Сав баглаа боодлыг загвар гаргах.
• Экспортын зах зээлд зориулсан бүтээгдэхүүний чанарын туршилт, гэрчилгээ, баталгаажуулалт авахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ:
o Лабораторийн шинжилгээ, стандарт, сертификат авах;
o Бүтээгдэхүүний туршилт, сертификат авах;
o Чанарын менежментийн систем хөгжүүлэх, турших.