TravelFocus

“Гэр ба Байгаль” брендийн ахисан түвшний сургалт эхэллээ

Аялал жуулчлалын хөгжлийн төв, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй Нүүдлийн аялал жуулчлалын “Гэр ба Байгаль” брендийн ахисан түвшний сургалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд өнөөдөр эхэллээ.

Уг сургалтыг нээж Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ “Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, Монгол Улс хилээ нээсэн шийдвэр гаргасныг та бүгд мэднэ. Эл хүрээнд аялал жуулчлалын салбарынхныг оролцуулсан “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” сэдэвт өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Энэхүү ажлын үргэлжлэл болгож өнөөдөр Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Олон улсын байгуулллагын суурин төлөөлөгчидтэй хийх уулзалт зохион байгуулагдах гэж байна. Цаашид аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээхэд чиглэсэн шат дараатай олон ажлууд хийгдэхээр хүлээгдэж буй. Тэдгээр ажлын нэг нь өнөөдрийн энэхүү сургалт юм. Сургалтад тань өндөр амжилт хүсье” хэмээн хэллээ.

Энэ удаа малчин өрхөд тавигдах үндсэн шаардлага, шалгуур үзүүлэлт, гэрчилгээжүүлэлтийн ангилал, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эхлэлийн хөрөнгө оруулалт, байгаль орчин, нийгэм-эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэрэг сэдвээр сургалт орж байна.

Уг брендийн анхан шатны сургалт өнгөрсөн оны 12 дугаар сард Улаанбаатар хот, Архангай аймагт тус тус зохиогдсон. Тэдгээр сургалтаас зохих мэдлэг авсан оролцогчдыг ахисан түвшний сургалтад хамруулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version