Тамирчдын амжилтОнцлох

Мөсний шагай харвааны багийн төрөлд Архангай аймаг түрүүлэв

Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн (мөсөн шагай мөсний сур харваа) “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн талбайд /2021,02,19/ боллоо. Энэхүү наадам нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг юм.

Энэ жилийн наадамд 30 баг (21 аймаг, есөн дүүрэг)-ийн нийт 426 (мөсний шагай харваанд 126, мөсний сур харваанд 300) харваач цэц мэргэнээ сорив. Мөсний шагай харвааны багийн төрөлд Үлэмж гарамгай дархан мэргэнЛ.Жамсранжав ахлагчтай Архангай аймгийн баг түрүүлсэн бол дархан мэргэн Д.Ууганбаяр ахлагчтай Чингэлтэй дүүрэг, улсын хошой мэргэн Д.Батсайхан ахлагчтай Баянзүрх дүүргийн баг удаалав.

Харин мөсний сур харвааны цуваа харваанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, залуу харваач Н.Доржготов 20 сумнаас 20 онож, алтан медаль хүртлээ. Удаах байрт Багахангай дүүргийн тамирчин Н.Алтансүх, Дархан-Уул аймгийн харваач Т.Ихтамир нар оров.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version