Уул уурхай

Цар тахлын халдвар буурчээ

Коронавируст цар тахлын шинэ хувилбар дэгдсэнтэй холбоотой Эрдэнэт үйлдвэрийн Шуурхай штаб, “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон холбогдох газар, хэлтсүүд Ерөнхий захирлын тушаалаар шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд халдварын тархалт буурч байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Цар тахлын халдвар хүн амын бөөгнөрөл, хөдөлгөөнөөс үүдэлтэй тархах орчин нөхцөл үүсэж байгаа учир эхний ээлжинд хүний нягтралыг сааруулах хөдөлмөр зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Үйлдвэрийн бүсэд 50:50, захиргааны ажлын байранд 70:30-ийн харьцаатай ажиллуулсан нь халдварын тархалт буурахад гол нөлөөлжээ. Мөн ажилчид халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зай, гэр-ажил-гэр гэсэн маршрутыг чанд баримталсан нь эерэг нөлөө үзүүлснийг “Эрдэнэт” сувиллын цогцолбороос онцоллоо.

Түүнээс гадна тус цогцолбороос шинж тэмдэгт суурилсан сэрэмжлүүлэг, зөвлөмжүүдийг гаргаж, Ковидын амбулатори ажиллуулан ажилчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нь бодитой нөлөө үзүүлсэн гэж мэргэжилтнүүд үзлээ. Гэсэн ч цар тахлын халдвар буурч байгаад иргэд тайвширч болохгүй, маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдсөөр байх хэрэгтэйг эмч зөвлөж байна. 

М.ОДГЭРЭЛ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version