Travel

Филиппинийг зорих иргэд 48 цагийн өмнө шинжилгээ өгөх шаардлагатай

Филиппин Улс коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтаа 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн цуцаллаа. Ингэснээр Филиппин Улсад визгүй зорчих хэлэлцээртэй гадаад улсын иргэд тус улсад хэвийн зорчих боломжтой болов. Монгол Улсын бүх төрлийн паспорттай иргэд Филиппин Улсад 21 хүртэл хоног визгүй зорчих хэлэлцээртэй.   

Филиппинд зорчих гадаадын иргэд коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай.

Филиппинд хүрэлцэн ирсний дараа 7 хоногийн хугацаанд өөрийн эрүүл мэндийн байдлыг хянаж, коронавируст халдвар /Ковид-19/-ын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах юм.

Зорчигчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Нислэгээс 48 цагийн өмнө өгсөн ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх,
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдаагүй хүүхдийг асран хамгаалж яваа эцэг, эх, асран хамгаалагч нь вакцины бүрэн тунд заавал хамрагдсан байх,
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээний зардлыг даатгасан аяллын даатгалтай (35,000 ам.доллароос дээш) байх,
  • Гар утсандаа “TRAZE” аппликейшныг суулгасан байх шаардлагатай.

Жич: Филиппин Улс нь хэдийгээр гадаадын иргэдийг хүлээн авч эхлэн, зорчих хөдөлгөөнийг сэргээсэн боловч тус улсад коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт, эрсдэл өндөр байгааг иргэд та бүхэнд сэрэмжлүүлж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version