Нийслэл

Нийслэл хот худалдаа үйлчилгээний цагийн зохицуулалтыг чөлөөллөө

Цагийн зохицуулалт, хориглолтод орсон өөрчлөлтийн талаар Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Ресторан, баар, кафе гэсэн гурван төрлийн үйлчилгээ зориулалтын байртай бол шөнийн 05:00 цаг хүртэл ажиллах боломжтой. Орон сууцны барилга дотор үйл ажиллагаа явуулдаг бол шөнийн 00:00 цаг хүртэл ажиллана. Үүнээс гадна түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газрууд зориулалтын байртай бол 24 цагаар, орон сууцанд үйл ажиллагаа эрхэлдэг бол шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаад өглөө 06:00 цагт нээх боломжтой.

Зориулалтын байртай дэлгүүр 24 цагаар ажиллаж болно. Зориулалтын байргүй бол 00:00 цаг хүртэл ажиллах юм” гэлээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version