ЭМЯFocus

1192 шинэ тохиолдол бүртгэгдэж, гурван хүн энджээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллээ танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1192 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Энэ нь өмнөх өдрөөс 92-оор нэмэгдсэн үзүүлэлт юм. Шинээр бүртгэгдсэн халдварын 593 нь Улаанбаатар хотод, 599 нь орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн хоногт халдварын улмаас гурван хүн энджээ.

Гэрийн хяналт, ажиглалтад 21895 хүн байгаа бол 5451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 60 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version