Тамирчдын амжилтОнцлох

Монголын дугуйчид “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд оролцох бэлтгэлээ хангаж байна

Арабын Нэгдсэн Эмират улсад 2022 оны 2-р сарын 20-оос 26-ны хооронд “2022 UAE Tour” авто замын дугуйн уралдаан болно. Энэ нь АНЭУ-ын аялалын арван дөрөв дэх удаагийн уралдаан бөгөөд 2022 оны UCI дэлхийн аялалын анхны уралдаан юм. Энэхүү уралдаанд Монголын дугуйчид олимпын наадмын эрх авахад мэргэжлийн баг байгуулах буюу мэргэжлийн багт орж уралдахаар бэлтгэлээ хангаж байна.

Олон улсын дугуйн холбооны хуваарьт орсон мэргэжлийн тэмцээнүүдээс оноо цуглуулах өндөр шалгуур журамтай болсон. Тодруулбал, Олон улсын сонирхогчдын болон Мэргэжлийн дугуйчдын холбоо 1995 онд нэгдсэнээр мэргэжлийн дугуйчид олимпод оролцох болж, чансаагаар шалгарсан дэлхийн шилдэг 50 орны зөвхөн 200 дугуйчин оролцох эрхтэй болжээ. Иймээс манай дугуйчид “Парис-2024” олимпод эрх авахын тулд холбооныхоо дэргэд мэргэжлийн баг байгуулан мөн шилдэг тамирчдаа гадны мэргэжлийн багуудад бүртгүүлсээр байна.

Одоогоор Монголын шилдэг 19 дугуйчин мэргэжлийн багуудад бүртгүүлээд байгаа юм. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц Малайзын “Terengganu cycling team” багт, олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ Японы “Levante Fuji Shizuoka” багт байгаа. Харин олон улсын хэмжээний мастер Б.Мягмарсүрэн, Э.Билгүүнжаргал, Б.Тэгшбаяр, Б.Амартүвшин, Б.Идэрболд, Э.Мөнхтулга, Б.Наранхүү, Д.Эрхэс зэрэг 16 тамирчин Монголын анхны мэргэжлийн баг “Ferei-Mongolia Development team” багт бүртгүүлсэн байна.

Манай улсын дугуйчид АНЭУ-ын “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцохоор нэгдүгээр сарын 25-нд эх орноосоо мордсон юм. Монголын дугуйчдын эхний улирлын зорилго нь гуравдугаар сарын 25-29-нд Таджикстаны Душанбе хотод болох Азийн аваргад амжилттай оролцох бөгөөд өмнө нь Туркийн цуврал тэмцээнүүд, “Tour of Langkawi” зэрэг олон тэмцээн сорилтуудад амжилттай оролцож, чансаагаа ахиулах зорилготой байгаа ажээ.

Сонирхуулахад, Арабын Нэгдсэн Эмират улсад 2022 оны 2-р сарын 20-оос 26-ны хооронд “2022 UAE Tour” авто замын дугуйн уралдаан доорх хуваарийн дагуу зохиогдох юм.

1-р шат: 2022 оны 2-р сарын 20 — Мадинат Зайед хүртэл Мадинат Зайед, 185 км (115 миль)
2-р шат: 2022 оны 2-р сарын 21 – Аль Худайриат арлаас Абу Даби хүртэл 173 км (107 миль)
3-р шат: 2022 оны хоёрдугаар сарын 22 – Аль Зора, 9 км (5.6 миль) (ITT)
4-р шат: 2022 оны 2-р сарын 23 – Фужайра цайзаас Жебел Жайс хүртэл 181 км (112 миль)
5-р шат: 2022 оны 2-р сарын 24 – Рас Аль Хайма Корнишээс Аль Маржан арал хүртэл 182 км (113 миль)
6-р шат: 2022 оны 2-р сарын 25 – Дубайгаас Дубай хүртэл 180 км (110 миль)
7-р шат: 2022 оны 2-р сарын 26 – Аль Айнаас Жебел Хафит хүртэл 148 км (92 миль)

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version