Эдийн засагОнцлох

Банкууд сар шинийн өдрүүдэд ажиллах хуваарь

Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг банкууд сар шинийн өдрүүдэд дараах хуваарийн дагуу ажиллана.
 

  • ГОЛОМТ БАНКНЫ тухайд сар шинийн баярын өдрүүд буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-6-ны өдрийг дуустал бүх салбар нэгжүүд ажиллахгүй амрах ажээ. Ажил хоёрдугаар сарын 7-ны өдрөөс хэвийн үргэлжилнэ.
     
  • ХАС БАНКНЫ тухайд сар шинийн өдрүүдэд буюу 2-6-ны өдрийг хүртэл бүтэн амрах юм. Харин ирэх долоо хоногийн нэг дэх өдрөөс /2022.02.07/ энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах ажээ.
     
  • ХААН БАНКНЫ хувьд бусад сар шинийн өдрүүдэд бүтэн амрах юм. Энэ хугацаанд харилцагчид өөрт ойр ухаалаг банкаар үйлчлүүлэх боломжтой.
     
  • ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн өдрүүдэд буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд бүтэн амрах бөгөөд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж.
     
  • КАПИТРОН БАНКНЫ төвийн салбар нэгжүүд шинийн 1 болон 2-ны өдрүүдэд бүх салбар нэжүүд амрах бөгөөд баасан гарагт /2022.02.04/ Их дэлгүүр салбар 09:00-17:00 цаг хүртэл. ажиллах ажээ.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version