ЭМЯFocus

1206 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн энджээ

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1206 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 648 нь Улаанбаатарт, 558 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу  118 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Одоогоо манай улсад уг өвчнөөр 2036 хүн эндээд байна.

Өнөөдрийн байдлаар 10 348 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 911 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд  оноштой 91  хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай 54 017 хүн  байгаа аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version