Уул уурхай
“Гэрэлт ирээдүй”аян өрнүүлж байна
Засвар угсралтын цехийнхэн 30 жилийн ойгоо угтан “Гэрэлт Ирээдүй” аян зохион байгуулав. Аяны хүрээнд өнгөрсөн онд ЕБС-ийн 12 дугаар ангиа амжилттай төгссөн ч, их дээд сургуульд суралцах санхүүгийн боломжгүй нэг хүүхдэд мэргэжил олгох санаачилга өрнүүлжээ.
Тэд Шанд багийн иргэн З.Үүрцайхыг сонгон, цахилгаан ба хийн гагнуурчин мэргэжлээр цехийн захиалгаар суралцуулжээ. Цехийн удирдлага түүнийг Засвар угсралтын хэсэгт өндөр ур чадвартай, туршлагатай гагнуурчин Ж.Бат-Эрдэнийг дагалдуулан үйлдвэрлэлийн дадлага хийлгэж байна. Тэрбээр уг ажилдаа сонирхолтой бөгөөд багшийнхаа эрдмээс хичээн суралцаж байгаагаа илэрхийлсэн юм.
Я.Энхтуяа