БоловсролFocus

Төгсөгчид Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламжаа гардлаа

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн  энэ  хичээлийн жилийн намрын улирлын  төгсөлтийн  “Эрдмийн баяр” боллоо. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн  цахимаар болсон уг ёслолын ажиллагаанд тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар, хамт олны төлөөлөл, оюутан, төгсөгчид оролцов.  

Энэ үеэр ШУТИС-ийн шилдэг төгсөгчөөр Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр 3,7 голч дүнтэй төгссөн  Б.Нарангарав шалгарсныг дуулгав.

Түүнчлэн сургуулиа амжилттай дүүргэсэн Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгсөгч Б.Нарангарав, Б.Мөнхжаргал, Г.Одмаа, М.Цолмон, Б.Батдорж нарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах батламж гардууллаа.

Баярын үйл ажиллагаанд сургуулийн захирал, доктор (Ph.D) Д.Зоригтхүү, ШУТИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Очирбат, ШУТИС-ийн БАТС-ийн захирал, доктор (Ph.D) профессор Г.Баттүвшин нар нийт төгсөгчдөд  баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. Энэ  улиралд магистрын  20, бакалаврын 57, нийт 77 оюутан төгсчээ. 

Я.Энхтуяа

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version