WorldFocus

Кенид заан ихэрлэсэн ховор тохиолдол бүртгэгджээ

Хойд Кени дэх Үндэсний нөөц газарт энэ долоо хоногт заан ихэрлэсэн ховор тохиолдол бүртгэгджээ. Энэ нь орон нутгийн “Save the Elephants” буяны байгууллагын түүхэнд тохиолдсон хоёр дахь тохиолдол болж байна.

Тус байгууллагын бүртгэлд хамгийн сүүлд 2006 онд ихэр тугал бүртгэгдсэн байдаг. Заан ихэрлэх нь маш ховор бөгөөд эх нь хоёр тугалыг тэжээх хангалттай сүүгүй байдаг байна.

Зааны соёог Азийн зарим орнууд ардын анагаах ухаанд хэрэглэх нь элбэг тул хулгайн анчдын золиос болох явдал нэмэгдсээр буй. Кенийн аялал жуулчлалын яам 2020 онд хууль бус агнуурын эсрэг арга хэмжээ авсны үр дүнд тус улсад зааны тоо 1989 онд 16 мянга байсан бол 2018 онд 34 мянга болж хоёр дахин нэмэгдсэн аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version