TravelFocus

Европын 3 чиглэлийг аялал жуулчлалын хамгийн өндөр эрсдэлтэй ангилалд шилжүүлэв

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс өнгөрөгч мягмар гарагт Европын гурван чиглэлийг аялал жуулчлалын хамгийн эрсдэлтэй ангилалд оруулав. Тус төв Ковид-19 аялал жуулчлалын зөвлөмжийг долоо хоног бүр шинэчлэн гаргаж байгаа ба энэ удаад

  • Мальта
  • Молдав
  • Швед дараах улс орнуудаар аялахгүй байхыг зөвлөж байна.

Сүүлийн 28 хоногт 100 мянган оршин суугч тутамд 500 гаруй халдвар бүртгэгдсэн тохиолдолд уг төв жуулчдын зорин очих газрыг 4 дүгээр түвшин рүү шилжүүлдэг.

Швед болон Мальта арлын улс өмнө нь өндөр эрсдэлтэй буюу 3 дугаар түвшинд, Зүүн Европын Молдав үл мэдэгдэх ангилалд багтаж байсан юм.

Т.Гэгээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version