Засгийн газар

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Энэ жил сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хориглосон билээ. “Иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас албан ёсоор уриалж байна. Учир нь баярын үеэр халдварын тархалтын оргил үе таарч буй тооцооллыг өмнө нь танилцуулсан. Түүнчлэн Омикрон хувилбар нь ахмад настан, архаг суурь өвчтэй хүмүүс болон бага насны хүүхдүүдэд өндөр эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулсаар байгаа” гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр онцоллоо.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийн талаар ярилцсан. УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхэнд халдварын тархалт хамгийн өндөр түвшинд хүрэх тооцооллыг гаргаад байна.

Ийм учраас БШУЯ-наас хичээл сургуулийг хэрхэн эхлүүлэх талаарх гурван төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг Л.Энх-Амгалан сайд танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс ЭМЯ, БШУЯ, УОК саналаа нэгтгэж шийдэх долоо хоногийн хугацаатай үүргийг өглөө.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй, аль нэг байгууллагаас ийм санал одоогоор ирээгүй байгааг мэдээлье”

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version