Эдийн засагFocus

39 ХК-ийн 924,722 ширхэг хувьцааг арилжлаа

Монголын Хөрөнгийн биржийн өчигдрийн энгийн арилжаагаар 39ХК-ийн 924,722 ширхэг хувьцааг 1,307,577,179 төгрөгийн үнийн дүнгээр арилжлаа. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 24 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцаа ханш тогтвортой байв. 

Энэ өдөр “Хорин хоёрдугаар бааз” (AHH+15.00%), “Ган хэрлэн” (HZB+15.00%) болон “Ард Даатгал” ХК (AIC+14.42%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин “Жидакс” (SOH-11.74%), “Улсын Их Дэлгүүр” (UID-11.48%) болон “Талх чихэр” ХК (TCK-7.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 43,314 ширхэг нэгж эрхийг 19.6 сая төгрөгөөр, нийт 100 ширхэг компанийн бондыг 9,900 ам.доллароор тус тус арилжив. ТOП-20 индекс 1.14 хувиар буурч 41,377.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,705,851,372,834 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version