НийслэлFocus

Автозамын ухаалаг гарцыг ашиглалтад орууллаа

Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Тээврийн цагдаагийн алба, АПУ ХК хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсад анх удаа автозамын ухаалаг гарцыг Хан-Уул дүүрэгт ашиглалтад орууллаа.

Тус ухаалаг гарц харааны бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүд, жолооч нарт аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлснээрээ онцлог юм. Гарцны хажууд зогсох хүний хөдөлгөөнийг мэдэрч улаан болон ногоон гэрэл ассаныг самбарт болон хоолойгоор  зарлах юм.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөл, Тээврийн цагдаагийн албатай хамтран энэхүү ухаалаг гарцыг нэвтрүүллээ. Төсвийн хөрөнгө оруулалтаар биш нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нэгдэж чадсан нь энэ ажлын онцлог байлаа. Цаашид хөдөлгөөн ихтэй уулзваруудад суурилуулах талаар судалж байгаа.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга хошууч В.Хосбаяр “Ухаалаг гарцыг анх 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн туршилтаар хэрэглэсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд тус хэсэгт осол, гэмтэл гараагүй эерэг үр дүнтэй байна. Энэхүү ажлын гол зорилго нь зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх. Ухаалаг гарцыг өндөр хөгжилтэй орнууд ашиглагддаг. Үүнийг Монгол Улсдаа ашиглаж эхэлж байгаа нь дэвшил юм” гэв

Өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамнаас тэргэнцэртэй иргэдэд зориулсан такси үйлчилгээ нэвтрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд тохижуулалт хийх зэрэг олон ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version