Олимп

“Олимпизм-спорт-бие бялдарын хүмүүжил” чуулга уулзалт болно

“Олимпизм-спорт-бие бялдарын хүмүүжил” сэдэвт үндэсний цахим чуулга уулзалт өнөөдөр болно. Энэ арга хэмжээг Биеийн тамир, спортын улсын хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын үндэсний олимпын хорооноос зохион байгуулж буй юм.

Уулзалтын хүрээнд олимпизм ба спорт, бие бялдарын хүмүүжлийн ажилд тулгамдаж буй асуудлыг онол, арга зүй, практикийн талаас хэлэлцэж, тодорхой үнэлэлт, дүгнэлт гаргах, харилцан уялдаатай хөгжүүлэх, өв тэгш хөгжилтэй иргэдийг бэлтгэн гаргах ач холбогдолын талаар хэлэлцэнэ.

Уулзалтанд аймаг, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн удирдлага, арга зүйч, мэргэжилтэн болон аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газрын удирдлага, мэргэжилтэн, дасгалжуулагч, олимпын зөвлөлийн удирдлага аргазүйчид оролцоно. Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль болон Олимпын танхмын захирал, арга зүйч, биеийн тамирын багш,  Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортындунд сургуулийн удирдлага, багш, дасгалжуулагч, спорт клубуудын багш,дасгалжуулагч, цэрэг хүчний биеийн тамир, спортын байгууллагын удирдлага, багш, дасгалжуулагч, эрдэмтэн, судлаачид хамрагдана.

Мөн БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар нар оролцоно. БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл “Биеийн тамир, спортынулсын хорооноос явуулж буй бодлого ба арга хэмжээнүүд”, МҮОХ-ийн ерөнхийлөгчЧ.Зоригтбаатар “Монгол Улсын биеийн тамир, спорт ба олимпизмын тулгамдсан асуудлууд” зэрэг итгэлүүд тавигдана.

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version