WorldFocus

Бээжинд Омикроны анхны тохиолдол бүртгэгдэв

Бээжин хотод өнгөрөгч бямба гарагт Омикроныг эерэгээр шинжилсэн анхны тохиолдол бүртгэгдэв. Өндөр хурдны галт тэргээр 30 минутын зайд орших томоохон боомт хот болох Тяньжин хотод Омикрон вирусийн дэгдэлт тархаж байгаа тул Бээжингийн албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд байсан байна.

Албаны хүмүүсийн цуглуулсан тандалтын нарийвчилсан мэдээллээс харахад Омикрон халдвар авсан Бээжингийн оршин суугч нь сүүлийн 14 хоногийн хугацаанд нийслэлээс гараагүй байгаа нь олон нийтэд тархсан байж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа гэнэ.

Уг эмэгтэйн аяллын түүхийг төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэхэд метроны буудал, супермаркет, тансаг худалдааны төв болон Dior дэлгүүр, алдарт Бээжин нугас ресторан, кино театр, үсчин гоо сайхан, цанын бааз хүртэл багтсан байна.

Эдгээр байршилтай холбоотой 16 гаруй мянган хүн шинжилгээнд хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл бүх үр дүн сөрөг гарсан, одоогоор тус хотод өөр тохиолдол бүртгэгдээгүй гэж эрх баригчид мэдээлээд буй.

Бээжинд тохиолдсон энэхүү тохиолдол нь олимпод оролцох олон мянган тамирчдыг хүлээж авахаар бэлтгэж буюу хамгийн таагүй үетэй давхцав. Тухайн эмэгтэйн амьдардаг орон сууцны хороолол нь Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгээс ердөө 15 минутын зайтай аж.

Т.Гэгээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version