Засгийн газарОнцлохНийслэл
Засаг даргын орлогч Д.Ихбаяр, НАОБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн нарыг ажлаас нь чөлөөлнө
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Нийслэлийн засаг дарга захирамж гарган Засаг даргын орлогч Д.Ихбаяр, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцон, ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.
Энэ жил нийслэлийн агаарын бохирдол урьдын адил хэмжээнд очиж, иргэд амьсгалах аргагүй хүнд байдалд орсон билээ. Гэтэл харьяа газрууд ажлаа хийхгүй, хяналт, зохион байгуулалтаа дорвитой хийж чадаагүй нь нэгэнт ил болсон юм. Иймд Засгийн газраас хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхлээд байна.