TravelОнцлох

Аялал жуулчлалын хөгжлийн төв 2022 онд мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллана

Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс өнөөдөр Монголын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоодын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ энэ онд мэргэжлийн холбоодтой:

  • Олон талт хамтын ажиллагаа,
  • Аялал жуулчлалын салбарын хүний нөөц,
  • Нийгэмд чиглэсэн арга хэмжээ

дараах гурван чиглэлд хамтарч ажиллах чигтэй байгаагаа танилцуулж, оролцогчдын саналыг авав. Мөн тус төвийн зүгээс мэргэжлийн холбоодыг дотоодын нөөц бололцоогоор хэрхэн дэмжиж ажиллах боломж байгааг дуулгасан юм.

Өөрөөр хэлбэл, уг уулзалтыг Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монгол Улсын аялал жуулчлалын салбарын зочлох үйлчилгээний мэргэжлийн холбоод хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, зочлох үйлчилгээний салбарынханд тулгамдаад буй цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахад чиглэгдсэн бөгөөд уулзалтад нийт 17 мэргэжлийн холбооны удирдлага оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version