Уул уурхайFocus

Манлайлагчдаа шалгаруулжээ

Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ны Баяжуулах үйлдвэрийн захиргаа, Бүтээмжийн зөвлөлөөс  ажилтан бүрийн манлайлалд тулгуурлан үйл ажиллагааг өмнөх жилээс ахисан түвшинд гаргах зорилт дэвшүүлэн “Манлайлагч хамт олон -2021” болзолт уралдааныг бүтэн жилийн турш зохион байгуулж,  саяхан дүнгээ гаргалаа. 

Уралдааны хүрээнд “Манлайлагч хамт олон”, “Манлайлагч Инженер техникийн ажилтан”, “Манлайлагч ажилтан”-г шалгаруулжээ. Манлайлагч хамт олон”-оор үндсэн хэсгүүдээс Р.Эрдэнэ-Очир даргатай Өөрөө нунтаглах хэсэг, туслах хэсгүүдээс А.Шинарбай даргатай Өргөн тээвэрлэх машин механизмын хэсэг шалгарав. 

“Манлайлагч хамт олон”-ыг 71300 мэдээллийн программ болон аюулыг мэдээлэх хуудсаар ирсэн зөрчлийг арилгасан байдал, ХАБЭА-н төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, ХАБЭА-н  үзлэгийн дүн, ноцтой эрсдлийн  түвшин, Өглөөний хаб, ХАБЭА-н  аян зохион байгуулж, оролцсон байдал, Ажлын наряд даалгаврын цахим хөтлөлт /эрсдэлт нөхцөлийг бууруулсан байдал/, Хөдөлмөрийн сахилгын зөрчил, Олон нийтийн үйл ажиллагааны  оролцоо, Сайн саналын хэрэгжилт, 5 сайн үйлсийн хэвшүүлсэн байдал, Өгсөн үүрэг даалгаврын биелэлт зэрэг үзүүлэлтээр дүгнэсэн.    

“Манлайлагч инженер техникийн ажилтан”-аар   Дулаан агааржуулалтын хэсгийн механик Х.Ганбаатар, Бутлан тээвэрлэх хэсгийн цахилгааны инженер Ж.Алтангэрэл нар шалгарлаа.

Манлайлагч инженер техникийн ажилтнуудыг  ИТА болон түүний удирдлага дор ажилладаг ажилтнуудын аюулыг мэдээлсэн байдал, хөдөлмөрийн сахилга бат, сайн саналын оролцоо, хэрэгжилт, ажлын цаг ашиглалт зэрэг үзүүлэлтээр дүгнэжээ. 

“Манлайлагч ажилтан”-аар Урвалжийн хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин П.Өгөөдэй, Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч Г.Ууганбаатар нар шалгарсан байна.

Я.Энхтуяа

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version