Уул уурхайОнцлох

Олон улсын чанарын стандарт нэвтрүүлэхээр зорьж байна

Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн заводын хамт олон үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа Олон улсын ISO 9001-2016 стандарт нэвтрүүлэх ажлыг үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын А/304 тоот “Чанарын менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх тухай”  тушаалаар эхлүүлжээ.  

Заводын сонирхогч болон хэрэглэгч талууд, бодлогын үр дүнг хүртэгчидтэй ойр ажиллах, тэдний эрэлт хэрэгцээ шаардлагыг ойлгож, түүнд тохирсон шинэ санаа, оновчтой бодлого боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлж хэрэгжүүлэх, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Олон улсын Чанарын Менежментийн тогтолцоо-Шаардлага MNS ISO 9001:2016, Эрсдэлийн менежмент MNS ISO 31000:2018 стандартыг хэрэгжүүлэх ажлыг амжилтай зохион байгуулж ажилласан байна. Ингэснээр заводын системийн сэтгэлгээг өөрчлөн, эрсдэлд суурилсан “Бодлогын инноваци”-ийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Энэ чиглэлээр  хийсэн томоохон ажлын талаар Чанарын албаны тэргүүлэх мэргэжилтэн Б.Баянжаргалаас тодруулахад: “2021 онд дөрвөн нэгж хэсэгт дотоод аудит хийсэн. Аудитын зорилго нь чанарын менежмент заводод хэрхэн үр дүнтэй хэрэгжиж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид тасралтгүй сайжруулах зөвлөмж гаргах зорилготой юм. Мөн Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага MNS ISO 9001:2016 стандартыг хэрхэн яаж ойлгох талаар ЗМЗ-ын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан тайлбарласан “Чанарын гарын авлага”-ыг боловсруулж, танилцуулах сургалтыг шат дараатай зохион байгууллаа. Менежментийн тогтолцооны стандартын шаардлагад нийцүүлэн заводын үйл ажиллагааны журмыг шинэчлэн Ерөнхий захирлын А/235 тоот тушаалаар батлуулж мөрдөн ажиллаж байна.

Түүнчлэн стандартын 7.1.3 дахь шаардлагыг үндэслэн заводын өндөр насжилттай тоног төхөөрөмжүүдэд техникийн аудит хийж, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн захиалгыг оновчтой болгох зорилгоор техникийн  аудит хийгдсэн. Засвар механикийн заводод ур чадварт тулгуурласан хүний хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, ажилтны одоогийн чадамжид бодит үнэлгээ өгөх ажлыг эхлүүлсэн.

Заводын үйл ажиллагаанд Эрсдэлийн менежмент MNS ISO 31000:2018 стандарт нэвтрүүлж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Засвар, механикийн заводын эрсдэлийн менежментийн журам” боловсруулан батлуулж, заводын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлох, бууруулах, эрсдэлийг удирдах ажлуудыг амжилттай зохион байгууллаа.  Эдгээр ажлыг гүйцэтгэснээр Засвар, механикийн заводын энэ оны үйлдвэрлэлийн үйл явцын үл тохирлын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 25 хувиар, үйлдвэрлэлийн гологдол 1.16-1.17 хувиар буурсан үзүүлэлттэй байна “ гэв.

Т.БАТЧУЛУУН

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version