WorldFocus

2022 оны дэлхийн хамгийн хүчирхэг паспортууд

Лондонд төвтэй “Henley & Partners” фирм нь Олон улсын агаарын тээврийн холбооноос гаргасан мэдээлэлд үндэслэн 2006 оноос эхлэн Аялал жуулчлалын хамгийн ээлтэй паспортыг тогтмол хянаж ирсэн байна.

Тус фирм 2022 оны хамгийн хүчирхэг паспортуудыг жагсаахад: 1. Япон, Сингапур (192)

2. Герман, Өмнөд Солонгос (190)

3. Финланд, Итали, Люксембург, Испани (189)

4. Австри, Дани, Франц, Нидерланд, Швед (188)

5. Ирланд, Португал (187)

6. Бельги, Шинэ Зеланд, Норвеги, Швейцарь, Их Британи, АНУ (186)

7. Австрали, Канад, Чех, Грек, Мальта (185)

8. Польш, Унгар (183)

9. Литва, Словак (182)

10. Эстони, Латви, Словени (181) эхний арван байрт орсон байна.

Өөрөөр хэлбэл Япон, Сингапурын паспорт эзэмшигчид 192 чиглэлд визгүй зорчдог аж. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд аялал жуулчлалын эрх чөлөөний түвшин эрс нэмэгдсэн. 2006 онд гаргасан уг фирмийн жагсаалтаас үзвэл, нэг хүн урьдчилж виз авах шаардлагагүйгээр дунджаар 57 улсад зочлох боломжтой гэгдэж байжээ.

Харин өнөөдөр энэ тоо 107 буюу бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч энэхүү шинэ эрх чөлөөг голчлон Европ, Хойд Америк болон Азийн чинээлэг орны иргэд эдэлдэг байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version