ОнцлохНийслэл

Хотын стандартын төслүүдэд санал авч эхэллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх хотын стандартыг боловсруулж,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1033 дугаар захирамжаар “Хотын стандартыг боловсруулах, батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан. Тус ажлын хэсэг хуралдаж, Хотын стандарт, хяналтын газраас 22 бүлэг сэдвийн хүрээнд боловсруулсан 97 төрлийн хотын стандартын баримт бичгүүдээс эхний 38 баримт бичигт холбогдох төсөлд мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтээс санал авахаар олон нийтэд толилуулж байна.

Нийслэлийн иргэн Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу.

Санал өгөх холбоос: https://standard.ub.gov.mn/2022/01/11/sanal-avah1/

ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version